Дуучин А.Мөнгөншагайгийн автомашин тэмээ мөргөж осолджээ

Дуучин А.Мөнгөншагайгийн автомашин тэмээ мөргөж осолджээ

“Гуч хүрсэн бүсгүй”, “Ижийгээ гомдоох учиргүй”, "Бид нэг ангийнхан" зэрэг томоохон уран бүтээлүүдээрээ үзэгч, сонсогчдыг байлдан дагуулдаг, Монголын рок, попын хамтлаг, дуучдын томоохон төлөөллүүдийн нэг болох “Гурван бүдүүн” хамтлагийн дуучин, продюсер, СТА А.Мөнгөншагай /Шагай/ энэ сарын 7 өдөр Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой осолд өртөж амиа алдсан харамсалтай хэрэг гараад байна. 

Учир нь түүний сууж явсан автомашин Өмнөговь-Улаанбаатар хотын чиглэлд зорчиж яваад автозам дээр тэмээ мөргөж, осолдсон. Тус ослын улмаас дуучин А.Мөнгөншагай амиа алдаж, хамт зорчиж явсан хоёр иргэн хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн тухай албан бус мэдээлэл байна.

Тээврийн цагдаагийн албаны дуудлага мэдээллийн төвд өчигдөр зам тээврийн ослоор гурван ч иргэн амь насаа алдсан гэх мэдээлэл ирсэн байна. Үүний хоёр нь орон нутагт мотоциклын ослоос амь эрсэдсэн гэлээ. Иймд иргэдийг орон нутгийн замд явахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж байж гарах, хурд хэтрүүлэхгүй байх, ядарсан нойрмоглосон үедээ жолоо барихгүй байхыг анхааруулж байна.

Ослын гэрэл зураг

Ослын гэрэл зураг

Дуучин А.Мөнгөншагай




Өнөөдөр бар өдөр

15 цагийн өмнө