“Амар Амгалан” хотхонд захиалга өгсөн иргэд тусламж хүслээ

“Амар Амгалан” хотхонд захиалга өгсөн иргэд тусламж хүслээ

Баянзүрх дүүргийн 22-р хороонд байрлах “Амар Амгалан” 93 айлын орон сууцыг барьсан “Нарны хүү, сарны охин” компани хоёр жилийн өмнө урьдчилгаа мөнгө төлж, захиалга өгсөн иргэд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Анх байранд захиалга авахдаа “Нарны хүү, сарны охин” компанийн захирал Д.Гүрсоронз урьдчилгаа 10-20 хувь төлөх боломжтой, орлого нотлох шаардлагагүй, банкны зээлтэй байж болох бөгөөд нэг метр квадратыг 1,250,000 төгрөгөөр зарна гэх мэт “Монгол HD” телевизийн өглөөний хөтөлбөрөөр ипотекийн 5 хувийн зээлийн төслийг хэрэгжүүлэх тухай ярьжээ.

Энэ үеэр ипотекийн 8 хувийн зээл зогссон тул иргэд тус компанийг сонгосон тухай Ц.Ариунаа хэвлэлийн хурлын үеэр “Амар Амгалан” орон сууц ашиглалтад орчихоод байгаа ч анх захиалга өгсөн иргэд байрандаа орж чадахгүй хохироод байна.

Тухайлбал,захиалга өгсөн иргэдийн байрыг нэг метр квадратыг 1,850,000 төгрөгөөр өөр хүмүүст зарах болжээ. Үүнийг мэдсэн зарим иргэд мөнгө болон байргүй үлдэхгүйн тулд хүчээр онгойлгон нүүж орсон байна. Тус байр ашиглалтанд орж эхэлсэнтэй зэрэгцээд ерөнхий захирал Д.Гүрсоронз, үйл ажиллагаа хариуцсан захирал болох Д.Одгэрэл ажил дээрээ ирэхээ больж, зээлийн хорооны шийдвэр гараагүй гэх нэрийдлээр гэрээгээ зөрчиж, бусдад өндөр үнээр худалдахаа иргэдэд бичгээр мэдэгдээгүй байна. Хохирсон иргэд дөрвөн удаа мэдэгдэл өгсөн ч өнөөдрийг хүртэл компаниас хариу ирээгүй тул арга буюу зарим иргэд хоосон байр луу хүчээр орсон талаар мэдээлэл хийлээ.




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө