Хоолны мах бүдүүн хэрчсэн гэж эхнэрээ зодож гэмтээжээ

Хоолны мах бүдүүн хэрчсэн гэж эхнэрээ зодож гэмтээжээ

Хоолны мах бүдүүн хэрчлээ гэсэн шалтгаанаар эхнэрийнхээ хурууг зүсч, гэмтэл учруулсан хэрэг гарчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай нэгэн иргэн “Нөхөр согтуу агсам тавиад байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад энэ сарын 5-ны өдрийн 13.00 цагт өгчээ.

Дуудлагын дагуу шалгахад тус тоотод оршин суух С нь хамтран амьдрагчтайгаа хоолны мах бүдүүн хэрчлээ гэсэн шалтгаанаар маргалдаж, хүч хэрэглэн, улмаар зүүн гарын дунд болон ядам хурууг зүсэж гэмтэл учруулсан байна.

Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хэлтэст шалгаж буй бөгөөд Эрүүгийн хуулийн 11.6.1 дүгээр заалтаар зүйлчлэн шалгаж эхэлжээ.




Улаанбаатарт 14 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө