ФОТО: Монголын хамгийн том “Лазер шоу”-ны урьтал гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ

ФОТО: Монголын хамгийн том “Лазер шоу”-ны урьтал гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ

-ЭНЭ БААСАН ГАРАГТ МОНГОЛЫН ХАМГИЙН ТОМ ЛАЗЕР ШОУ СҮХБААТАРЫН ТАЛБАЙД БОЛНО-

“Олон улсын ардчиллын өдөр” жил бүрийн есдүгээр сарын 15 ны өдөр тохиодог. Тэгвэл энэхүү өдрийг Ардчилсан нам “Save democracy буюу Ардчиллаа хамгаалъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна.

Энэхүү арга хэмжээний хүрээнд “Өчигдөр ба Өнөөдрийн Монгол” нэртэй Монголын өмнөх ба одоо үеийн түүхийг харьцуулсан ховор гэрэл зургийн үзэсгэлэн  “BLUEMON” цамхгийн үзэсгэлэнгийн танхимд өчигдөр нээгджээ. Тус гэрэл зургийн үзэсгэлэн энэ долоо хоногийн Лхагва гараг буюу есдүгээр сарын 12 ны өдрийг хүртэл “BLUEMON” үзэсгэлэнгийн танхимд үргэлжлэх бол Баасан гарагт буюу есдүгээр сарын 13 ны өдөр Сүхбаатарын талбайд бүх нийтэд нээлттэйгээр дэлгэгдэх ажээ.

Учир нь есдүгээр сарын 13 ны өдөр “Save democracy буюу Ардчиллаа хамгаалъя” уриан дор Сүхбаатарын талбайд олон арга хэмжээ болохын зэрэгцээ тус өдрийн орой Монголын хамгийн анхны, хамгийн том “Лазер шоу” болох ажээ.