Хар тамхи хэрэглээд нас барсан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бичлэгийг ЦЕГ-аас ил болголоо

Хар тамхи хэрэглээд нас барсан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бичлэгийг ЦЕГ-аас ил болголоо

Наймдугаар сарын 30-ны өдрийн 17:05 цагт нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүн хар тамхи хэтрүүлсэн байдалтай нас барсан хэрэг гарсан байдаг. Уг хэргийн дуудлага мэдээллийг орон сууцны иргэд өгсөн бөгөөд амь хохирогчид нь амьсгал хураагаад олон цаг болсон байсан гэдэг.

Хэргийг тодруулбал, Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай эрэгтэй 29 настай Ч болон эмэгтэй 27 настай О нар нь мансууруулах төрлийн бодис хэтрүүлэн хэрэглэн хордлогод орсон байдалтай нас барсан байдаг.

Урьдчилсан байдлаар гадны нөлөөгүй, биедээ ил харагдах гэмтэл шархгүй нас барсан гэдгийг эх сурвалж мэдээлж байсан. Хэргийн газраас эд мөрийн баримтаар мөнгөн дэвсгэр гурван ширхэг, тунгалаг шингэн 100г, хар өнгийн нунтаг бодис зэргийг хураан авсан байдаг.

Тэгвэл дээрх хэргийн хохирогчдыг ямар байдалтай нас барсан зэрэг хэргийн газрын бичлэгийг ЦЕГ-аас олон нийтэд хар тамхины хор хөнөөлийг таниулах зорилгоор ил болгосон байна.