ОСОЛ: Уурхайн эзэд нурангитай байхад ажилчдаа оруулжээ

ОСОЛ: Уурхайн эзэд нурангитай байхад ажилчдаа оруулжээ

Нийслэлийн Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг уурхайд өнгөрсөн бямба гарагт осол гарч, гурван хүн нас барж, нэг хүн гэмтсэн хэрэг гарчээ.   Уг осол болсон уурхай нь хятад эзэнтэй "Эрдэнэ хөгжил" хэмээх уурхай бөгөөд үйл ажиллагааг нь өнгөрсөн 12-р сард зогсоосон байжээ. Гэвч осол гарахаас 14 хоногийн өмнөөс уурхайг зөвшөөрөлгүйгээр ажиллуулах болж улмаас гурван иргэн амиа алджээ.

Уурхайн ажилчдын хэлж буйгаар уурхай хэд хоногийн өмнөөс нуралттай байсан бөгөөд нуралт гарах үед зарим ажилчид уурхайгаас түргэн гарч дуудлага өгсөн байна. Мөн иргэд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан уурхайг хаалгахаар холбогдох газруудад мэдэгдэж байсан гэлээ.

Ослын дуудлага 20:30 цагийн үед ирсэн бөгөөд Налайх дүүргийн онцгой байдлын алба болон цагдаагийн алба хаагчид ослын газарт ажилласан байна. Гэвч цооногт орж дарагдсан иргэдийн гурав нь газар дээрээ амиа алдсан байсан бол нэг иргэн амьд үлдсэн байна. Амиа алдсан иргэд 27-47 насны хүмүүс байсан нь тогтоогджээ.