ЗТХЯ-ны газрын дарга авлигын хэрэгт холбогджээ

ЗТХЯ-ны газрын дарга авлигын хэрэгт холбогджээ

Авлигатай тэмцэх газраас энэ сарын 9-нөөс 10-ныг шилжих шөнө Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг саатуулж, 461-р ангид хорьжээ. Д.Доржхандыг авто замын компаниудын дунд тендер зарлахдаа бусдад давуу эрх олгож авлига авсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж байгаа аж.