Төв аймагт гурван автомашин осолдож  4-5 хүн гэмтжээ

Төв аймагт гурван автомашин осолдож 4-5 хүн гэмтжээ

Өнөөдөр Улаанбатар-Төв аймгийн зам дээр гурван автомашин мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарчээ. Яг одоо Тээврийн цагдаагийн албаныхан болон яаралтай түргэн тусламжийнхан ослын газар дээр шуурхай ажиллаж байна. 

Осолд орсон нэг автомашины зорчигчийн хэлж буйгаар урд талын том автомашин зогсох үед зайгаа барьж зогссон ч хойноос нь том оврын тэрэг хурдтайгаар ирж мөргөсөн. Манай машинд найман хүн зорчиж явсан бөгөөд хоёрынх нь биеийн байдал муу байна гэв.

Осолд дөрвөөс таван хүн гэмтэж, хоёр иргэн хүнд байдалтайгаар эмнэлэгт хүргэгдэхээр яаралтай түргэн тусламжийн автомашинаар явсан байна. Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж буйгаар зам дээр зогсож байсан хоёр том оврын машины араас хурдтай явж байсан том оврын машин мөргөсөн гэх бөгөөд уг машины тормос ажиллагаагүй болсон учраас уг осол гарсан байж болзошгүй хэмээлээ.