Гэр бүлээрээ хар тамхи хэрэглэдэг донтогч этгээдүүдийг шалгаж байна

Гэр бүлээрээ хар тамхи хэрэглэдэг донтогч этгээдүүдийг шалгаж байна

Хар тамхичин, донтогч хэрэгтэн Т нь 40 гаруй настай. Тэрээр хоёр охин, хүргэн, зээ хүү, нөхрийн хамтаар амьдардаг. Хар тамхины хамаарал бүхий нэг нь охин нь нэг хүүхэдтэй. Харин эмээ буюу Т нь хар тамхины бүрэн хамааралтай болоод олон жил болж байгаа бөгөөд түүний хоёр охин мөн адил хар тамхины донтогч хэрэглэгчдийн нэг нь аж. Түүнчлэн хүргэн нь хар тамхи хэрэглэдэг бөгөөд гэр бүлээрээ мансуурагчид юм байна.

Хар тамхичин Т нь өөрөө олон жил хэрэглэсэн. Ингэхдээ хар тамхины мөнгөө олохын тулд бусдад хар тамхи суртчилан, худалдан борлуулдаг болох нь тогтоогджээ. Түүний хоёр охин хар тамхи хууль бусаар хэрэглэсэн хадгалсан гэх хэрэгт буруутган шалгагдаж байсан.

Хар тамхи удаа дараа хэрэглэсэн гэх олон удаагийн үйлдэлтэй мансуурагч эмээ болон түүний гэр бүлийн хүмүүс болох хоёр охин, хүргэн нарын нэг гэр бүлийн нийт дөрвөн гишүүнийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.




Улаанбаатарт 14 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө