С.Бямбацогт: Ерөнхийлөгч засаглалын хэлбэрийг асуух гэж байгаа бол хуулийн дагуу явах ёстой

С.Бямбацогт: Ерөнхийлөгч засаглалын хэлбэрийг асуух гэж байгаа бол хуулийн дагуу явах ёстой

Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нараар ахлуулсан зөвшилцлийн ажлын хэсэг өчигдөр хуралдсан. Уг хуралдаанаар тусгаар тогтнолын асуудлаар санал асуулга явуулахгүй гэдэг заалтыг дэмжсэн байна.

Харин засаглалын хэлбэрийг ард түмний санал асуулгаар асуух боломжгүй гэж Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт мэдэгдлээ.

Тэрбээр “Ерөнхийлөгч хэрэв засаглалын хэлбэр асуух гэж байгаа бол хуулийн дагуу Засгийн газар болон бусад холбогдох байгууллагаас саналаа авч, хуулийн төслийг холбогдох танилцуулга, үзэл баримтлал, холбогдох тооцоололтой хамт УИХ-д өргөн мэдүүлэх ёстой. УИХ-ын Дэгийн тухай хууль болон бусад хуулиар Ерөнхийлөгчийн засаглалын хэлбэрийг хэлэлцэх боломжгүй. Ерөнхийлөгч засаглалын хэлбэрээ ард түмнээс асууя гэж байгаа болохоос Ерөнхийлөгчийн засаглалыг хүссэн, Үндсэн хууль зөрчсөн асуудал оруулж ирээгүй" гэж хэлсэн юм.