Есдүгээр сарын 15-нд Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх автомашины хөдөлгөөнийг ХААНА

Есдүгээр сарын 15-нд Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх автомашины хөдөлгөөнийг ХААНА

Ням гарагт буюу 2019 оны есдүгээр сарын 15-ны өдөр "автомашингүй өдөр болно. Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр,

Ням гарагийн автомашингүй өдрөөр Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, Хүүхдийн 100, Энхтайваны өргөн чөлөө, МУИС, Залуучуудын гудамжийн замыг 07:00-18:00 цаг хүртэл хаах юм байна.

Харин есдүгээр сарын 14-нд нийслэл даяар их цэвэрлэгээтэй аж.

Түүнчлэн Төв талбайд есдүгээр сарын 14, 15-нд “Цэвэр агаартай-Авто машингүй өдөр” уриан дор дулаан, цахилгаанд холбогдох техникийн нөхцөл олгох, орон байраа дулаалах, ногоон зээлийн сангаас зээл авах, цахилгаан болон хийн халаагуур, сайжруулсан хатуу түлшний талаарх мэдээллийг иргэд, аж ахуйн нэгжид өгөх юм байна.

Ногоон зээлийн тухайд шаардлага хангасан иргэдэд газар дээр нь зээл олгохоор арилжааны банкуудтай тохиролцжээ.

Мөн агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг цахилгаан халаагуур, сэргээгдэх эрчим хүч, гэрийн дулаалга, хийн түлш, сайжруулсан хатуу түлш үйлдвэрлэдэг болон импортоор оруулж ирдэг ААН-үүд бүтээгдэхүүнээ танилцуулах юм байна.




Улаанбаатарт 14 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө