АТҮТ-ийн мэргэжилтэн Б мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгохдоо бусдаас авлига авсан тул баривчиллаа

2021-11-22 16:58

АТҮТ-ийн мэргэжилтэн Б мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгохдоо бусдаас авлига авсан тул баривчиллаа

Авто тээврийн үндэсний төвийн "Нисдэг машин" дахь салбарт яг одоо Авлигатай тэмцэх газраас нэгжлэг хийж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус төвийн мэргэжилтэн Б нь мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгохдоо жолоочийг шалгалтад тэнцүүлдэг үүнийхээ төлөө бусдаас авлига авдаг байж болзошгүй аж. Тиймээс түүнийг баривчилж буй талаар эх сурвалж мэдээллээ. Жолооч нар тус шалгалтад тэнцдэггүй бөгөөд тэднийг шалгалтад оруулахгүйгээр зохицуулж авлига авдаг аж. 

2021-11-22 16:23

ШУУРХАЙ МЭДЭЭ: АТГ-ынхан АТҮТ-д ажиллагаа явуулж, нэгжлэг хийж байна

Яг одоо Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид Авто тээврийн үндэсний төв /АТҮТ/-ийн Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо "Нисдэг машин" төвийн гурван давхар дахь байранд нэгжлэг хийж байна. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, "Авлигатай тэмцэх газрынхан нэлээн том ажиллагааг тус газарт явуулж байгаа аж. Мөн  шалгаж буй асуудалтай холбоотойгоор нэр бүхий албан тушаалтнуудыг баривчилж магадгүй гэх мэдээлэл байна. Нэмэлт мэдээллийг удахгүй хүргэнэ.