Улс тунхагласны баярт зориулсан 128 бөхийн барилдаан болно

Улс тунхагласны баярт зориулсан 128 бөхийн барилдаан болно

Улс тунхагласны баярын өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр энэ долоо хоногийн баасан /2021.11.26/ гарагт тохиож буй. 1924 оны арван нэгдүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халсан нь Монголын түүхэнд тохиосон томоохон үйл явдал юм.

Энэхүү түүхэн өдөрт зориулсан Улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаан 2021 оны арван нэгдүгээр сарын 26-ны 12 цагаас Монгол бөхийн өргөөнд болох аж. Тус барилдаанд оролцох бөхчүүдийг арван нэгдүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд 10-17 цагийн хооронд цахимаар бүртгэл явагдана.