Тамаваши Б.Мөнх-Оргил 8 даваатай боллоо

Тамаваши Б.Мөнх-Оргил 8 даваатай боллоо

Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшү башёгийн 9 дэх өдрийн барилдаанд 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Такаясү /М-5/-тэй учраа таарч, түүнийг ёрикири мэхээр хаяж 8 даваатай болов.

Энэ өдөр Комүсүби Ичиножёо А.Ичинноров, Оношо /М-2/-той барилдан түүнд ошидаши мэхээр ойжиж адилхан 3 даваа, 6 унаатай байгаа бол Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн, Вакатакакаге /М-1/-тай барилдаж какэнаге мэхээр давж 6 унаа, 3 даваатай байна.

Хошёорюү С.Бямбасүрэн /М-5/, Озэки Такакэйшотой хүч үзэж ошидаши мэхээр ойчиж 5 унаатай болсон бол Озэки 9 даваатай Их аваргын хамт башёг тэргүүлж явна.

Чиёошома Г.Мөнхсайхан /М-7/-тай Котоноваки /М-11/ учраа таарч түүнийг ваташикоми мэхээр давж 4 унаа, 5 даваатай байгаа бол Тамаваши Б.Мөнх-Оргил /М-6/, Хидэноүми /М-9/-той хүч үзэж түүнийг ошидаши мэхээр хаяж 7 даваа, 2 унаатай болов.

Эх сурвалж: Монцамэ