МАН-ын УЗ-өөр эдийн засгийн эрчимжүүлэх төслийг хэлэлцжээ

МАН-ын УЗ-өөр эдийн засгийн эрчимжүүлэх төслийг хэлэлцжээ

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2021.11.23/ хуралдлаа. Хуралдаанаар намын XXX их хурлын хуралдааныг ирэх сарын 06 өдөр /2021.12.06/ хуралдуулахаар тогтсон.

Мөн Засгийн газраас “Ковидын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого”-ын төслийг танилцуулснаас гадна МАН-ын намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж хүний эрхийг хамгаалж, дээдэлдэг хууль эрх зүйн орчныг цогцоор нь бүрдүүлэх бодлого, авлига хүнд суртлыг бууруулах бодлого хөтөлбөрүүдийг хэлэлцжээ. 

Харин УБТЗ, ИНЕГ-ын даргыг хэлэлцсэн эсэх нь тодорхойгүй байна.