СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гудамжинд таарсан ГУРВАН иргэнийг шалтгаангүй хутгалжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гудамжинд таарсан ГУРВАН иргэнийг шалтгаангүй хутгалжээ

Есдүгээр сарын 11-ний өдөр буюу өчигдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Шуурхай удирдлагын жижүүрийн утсанд иргэнээс “манай нөхөр хутгаллуулчихсан гаднаас ороод ирлээ” гэсэн мэдээллийг хүлээн авчээ.  

Уг мэдээллийн дагуу алба хаагч нар хэргийн газар шуурхай очиж шалгахад Сонгинохайрхан дүүрэгт оршин суух Н гэгч эрэгтэй архидан согтуурсан үедээ зүс таних Ц гэгчтэй гудамжинд тааралдан маргалдсаны улмаас архины шилний хагархайгаар хүзүүг нь зүсэж хүнд гэмтээсэн байна.

Ингээд гэртээ орж хутга авч гаран, гудамжинд явж байсан 53 настай Б, 49 настай Э, 36 настай Н нарыг шалтгаангүйгээр хутгалж гэмтэл учруулсаныг шуурхай эрэн сурвалжлан илрүүлэн ажиллажээ. Дээрх гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цагдан хорьж шалгаж байна. Иймд иргэдийг гудамж, талбайд явахдаа согтуурсан буюу ямар нэг сэтгэцэд нөлөөлөх зүйл хэрэглэсэн байж болзошгүй иргэдээс хол зайдуу анхаарал болгоомжтой явахыг зөвлөж байна.