461-р ангид хоригдож байсан ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг нарын гурван хүнийг суллажээ

461-р ангид хоригдож байсан ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг нарын гурван хүнийг суллажээ

Эрүүл мэндийн даатгалын газрын дарга Ч.Алтанхуягийг энэ сарын 09-10-нд шилжих шөнө АТГ-аас цагдан хорьсон байдаг. Түүнийг Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд байршуулахдаа хүүгийн орлогыг хувьдаа завшсан байж болзошгүй, албан тушаалаа урвуулан ашиглаж ашиг олсон гэх хэргээр шалгаж байгаа. Түүнтэй хамт ЭМДЕГ-ын хоёр ажилтанг хорьсон гэх мэдээллийг бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл тэднийг 48 цаг цагдан хориод, үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж үзэж өчигдөр орой суллажээ.