Францын ерөнхий сайдтай уулзсан Белгийн таван сайд тусгаарлагджээ

Францын ерөнхий сайдтай уулзсан Белгийн таван сайд тусгаарлагджээ

Францын ерөнхий сайдын шинжилгээний хариу эерэг гарч, Covid-19-ийн халдвартай нь батлагдсанаар Бельгийн таван сайд тусгаарлалтад оржээ. Бельгийн сайд нар өнгөрсөн Даваа гаригт Францын ерөнхий сайдтай уулзсан байв.

Түүнийг Брюссельд Бельгийн ерөнхий сайд Александр де Кроо өөр дөрвөн сайдын хамт хүлээн авч уулзсан байв.

Вакцины бүрэн тунд хамрагдсан ерөнхий сайд Жан Кастекс нь энэ долоо хоногийн эхээр Брюссельд хийсэн айлчлалаас буцаж ирээд шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан гэж түүний ажлын алба "CNN" агентлагт мэдэгдэв. Эх сурвалжийн мэдээлснээр түүнийг Бельги улсаас буцаж ирсний дараа 11 настай охиных нь PCR шинжилгээ эерэг гарсан аж. Дараа нь Ерөнхий сайдын шинжилгээний хариу мөн эерэг гарч, өөрийгөө тусгаарлаж байна. 

Жан Кастексыг Францын Дотоодын хэргийн сайд Жерар Дарманин, Европын асуудал хариуцсан сайд Клемент Бон нарын төлөөлөгчид Бельги рүү дагалдан явсан байна. Өдгөө 56 настай Ж.Кастекс өнгөрсөн хавар вакцины хоёр тунг тариулсан бөгөөд өмнө нь халдвар авч байгаагүй юм.

Харин Ерөнхийлөгч Эммануэль Макрон, түүний гэргий Брижит нар өнгөрсөн онд “COVID-19”-өөр халдварлаж байсан юм