Оюутны спортын наадам төсөвгүйн улмаас 2022 он хүртэл хойшиллоо

Оюутны спортын наадам төсөвгүйн улмаас 2022 он хүртэл хойшиллоо

Монгол оюутны спортын V наадам 2020 оны арваннэгдүгээр сард нээлтээ хийсэн ч цар тахлын улмаас тодорхойгүй хугацаагаар завсарлаад байсан юм. Тэгвэл Биеийн тамир, спортын улсын хорооноос өчигдөр /2021.11.23/ оюутны спортын V наадмыг төсвийг 2021 онд олгох боломжгүй гэдгээ мэдэгджээ.

Тус хорооны мэдэгдэлд “Монгол Улсын Засгийн газрын 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн “Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 43 дугаар тогтоолын дагуу Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо төрийн байгууллагуудын чиг үүргийн хүрээнд төсвийн хэмнэлтэд шилжсэнтэй холбогдуулан “Монголын оюутны спортын V наадам”-ын төсвийг 2021 онд олгох боломжгүй байна.

Монголын оюутны спортын ээлжит наадмыг зохион байгуулахад шаардагдах санхүүжилтийн саналыг 2022 оны улсын төсөвт тусгасан болно” гэжээ.




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө