Хүннү молл худалдааны төвийн урд хальсан бохирыг цэвэрлэж, ариутгал хийж байна

Хүннү молл худалдааны төвийн урд хальсан бохирыг цэвэрлэж, ариутгал хийж байна

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо буюу Яармагийн зам дагуу, Хүннү молл худалдааны төвийн замын урд бохирын худгийн насос шатсаны улмаас бохир халин явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбай руу хальж оржээ. Бохир хальж асгарсан газарт чиг үүргийн байгууллагууд, халдваргүйтгэл хийж, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгааг Хан-Уул дүүргийн Шуурхай штабаас мэдээллээ.