Баянхонгор аймагт 7-14 насны гурван хүүхдийн аминд хүрээд, амиа хорлосон хэрэг гарчээ

Баянхонгор аймагт 7-14 насны гурван хүүхдийн аминд хүрээд, амиа хорлосон хэрэг гарчээ

Өнгөрөгч /2021.11.24-25 шилжих/ шөнө Баянхонгор аймгийн Баянцагаан сумын нутаг дэвсгэрт өөрийн төрсөн бага насны гурван хүүхдээ хөнөөсөн хэрэг гарчээ.

Тодруулбал, тус сумын цагдаагийн албанд 25-ны өдрийн 02:40 цагт “Хүн буудуулж нас барсан байж болзошгүй” гэх дуудлага иржээ. Тус дуудлагын дагуу алба хаагчид очиход иргэн 41 настай эрэгтэй Б нь 7, 9, 14 настай төрсөн гурван хүүхдээ буудаж хөнөөсөн бөгөөд дараа нь өөрийн амиа хорлосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

Одоогоор тус хэргийг алба хаагчид шалгаж байгаа бөгөөд бидэнд өгсөн эх сурвалжийн мэдээллээр, "Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд салсан эхнэртэйгээ маргалдсан учраас тус үйлдлийг хийсэн байж болзошгүй. Мөн бүртгэлгүй галт зэвсгээр гурван хүүхдээ хөнөөж, дараа нь өөрийнхөө толгой тус газар буудаж амиа хорлосон байж магадгүй нөхцөл байдал тогтоогдсон" гэсэн юм. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.