"Фаунд таун" ресторанаас нийлүүлдэг өдрийн хоолонд 14 сурагч хорджээ

"Фаунд таун" ресторанаас нийлүүлдэг өдрийн хоолонд 14 сурагч хорджээ

Баянзүрх дүүргийн 13-р хороо, "Цэцээ гүн" сургуулийн байранд байрлах "Уудам Монгол" эдүкейшн ахлах сургуулийн 19 хүүхэд хоолны хордлогын шинж тэмдэгтэйгээр Халдварт өвчин судлалын үндэсний төвд үзүүлжээ. Үүнээс 14 сурагч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж, таван сурагч гэрээр эмчлүүлж байгаа аж. 

"Уудам Монгол" эдүкейшн сургуульд 2019 есдүгээр сарын 11-ний өдөр өдрийн хоолонд тахианы зутан шөл, үхрийн махан котлет олгогдож, нийт 103 сурагч, есөн багш, ажилтнууд хооллосон байна. Тус сургуулийн хоолыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ”Фаунд таун” ресторанаас гэрээний үндсэн дээр нийлүүлдэг болох нь тогтоогдсон аж.

Хяналт шалгалтын явцад тус сургуулийн 6-11 дүгээр ангийн дөрвөн хичээлийн танхимаас 15 арчдас, коридорт байрлах цэвэр усны төхөөрөмжийн уснаас дээж авч шинжлүүлэхээр НМХГ-ын Төв лабораторид хүргүүлсэн байна

Шалгалтаар хоолны дээж аваагүй, хоол хүнсийг хадгалалтын шаардлага хангахгүй нөхцөлд тээвэрлэн түгээж олгосон зөрчил илэрчээ. 




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө