ОХУ: Уурхайд гал гарсны улмаас есөн хүн амиа алджээ

ОХУ: Уурхайд гал гарсны улмаас есөн хүн амиа алджээ

ОХУ-ын Кемерово мужийн Кузбас хотын “Листвяжная” уурхайд гал гарсны улмаас есөн уурхайчин амиа алджээ.

ТАСС агентлагийн мэдээлснээр, уурхайд гацсан 49 уурхайчны байршлыг тогтоосон ба есөн уурхайчны цогцсыг илрүүлжээ. Уурхайд өтгөн утаа тогтсон учир аврах ажиллагаа хүндрэлтэй байгаа аж. 250 метрийн гүнд нүүрсний тоос шатаж, утаа нь агааржуулалтын хоолойгоор дамжин уурхайд тархжээ. Уурхайн агааржуулалтын систем хэвийн ажиллаж байгаа бөгөөд метаны агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс ихсээгүй гэнэ.

Осол гарах үед уурхайд 285 хүн ажиллаж байснаас 237-г нь гарган авчээ. Тэдний 43-г эмнэлэгт хүргэснээс дөрвийнх нь биеийн байдал хүнд байгаа аж. Ослын газар ОХУ-ын Онцгой байдлын яамны уул уурхайн аврах цэрэгжсэн ангийн 154 хүний бүрэлдэхүүнтэй 19 баг аврах ажиллагааг явуулж байна.