“Рио Тинто”-ийн захирал Якоб Стаушолм: Монголын эрх баригчидтай хийсэн уулзалт бидний харилцааг сэргээх эхний алхам байсан

“Рио Тинто”-ийн захирал Якоб Стаушолм: Монголын эрх баригчидтай хийсэн уулзалт бидний харилцааг сэргээх эхний алхам байсан

“Рио Тинто”-ийн гүйцэтгэх захирал Якоб Стаушолм Монгол Улсад анхны айлчлалаа хийж тус улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзан, зэсийн уурхайн бүтээн байгуулалтын ажлыг “гацаанаас” гаргахаар оролдож байна.

Стаушолм Лхагва гараг/2021.11.23/-т өөрийн “LinkedIn”-д “Гүйцэтгэх захирал болсноосоо хойш анх удаа Оюу толгой уурхайн эх орон болох Монголд ирлээ. Би Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзахын зэрэгцээ бусад сайд, УИХ-ын гишүүдтэй уулзаж, төсөлтэй холбоотой тэдний санаа зовоосон асуудлыг ойлгохыг хүссэн. Энэ уулзалт бидний харилцааг сэргээх эхний чухал алхам байсан” гэв.

Оюу толгой төслийн гүний өргөтгөлийн ажилд ихээхэн хэмжээний саатал учраад буй. Үүнийг геотехникийн хүндрэл гэж Рио тайлбарлаж байгаа ч Монголын Засгийн газар эсэргүүцэж, маргаан үүсээд байгаа билээ. 

Эх сурвалж:  Reuters