З.Энхболд: Өнөөдөр улс тунхагласан өдөр биш

З.Энхболд: Өнөөдөр улс тунхагласан өдөр биш

Бүгд Найрамдах Монгол Ард Улс /БНМАУ/-аа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны 97 жилийн ой өнөөдөр /2021.11.26/ тохиож байна. 

Харин УИХ-ын дарга асан З.Энхболд өөрийн фейсбүүк хуудастаа “Өнөөдөр улс тунхагласан өдөр биш. Монгол нутагт төрт улс үүсээд 2000 гаруй жил, Их Монгол улс болоод 815 жил, хаант төрөөс бүгд найрамдах төрийн хэлбэрт шилжиж анхны Үндсэн хуулиа батлаад 97 жилийн ой. 1992 оны нэгдүгээр сарын 13 Ардчилсан Үндсэн хуулиа баталж, социалист төрийн хэлбэрээс татгалзсан. Нийгмийн нэг байгууллаас нөгөөд шилжсэн өдрөөрөө амардаг, тэмдэглэдэг бол 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийг ялгаагүй л тэмдэглэмээр байгаа юм. УИХ л ганцаараа шахуу тэмдэглэдэг дээ” гэжээ. 




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө