Ерөнхийлөгч асан Х.Баттулга жүдогийн тэмцээнээр  Абу Дабид яваа аж

Ерөнхийлөгч асан Х.Баттулга жүдогийн тэмцээнээр  Абу Дабид яваа аж

Оны сүүлчийн "Их дуулга" АБНЭУ-ын Абу Даби хотод болж буй. Тэмцээний эхний өдөр манай гурван тамирчин хүрэл медаль хүртсэн. Тэгвэл эмэгтэйчүүдийн 52 кг-д өрсөлдөгчөө ялсан ОУХМ Б.Хорлоодойд Ерөнхийлөгч асан Х.Баттулга хүрэл медалийг нь гардуулан өгчээ. 

23 настай Б.Хорлоодой хүрэл медалийн төлөөх барилдаанд марокко бүсгүй И.Соумияг 2 мин 29 сек-д цэвэр ялсан юм. Энэ нь түүний "Их дуулга"-аас хүртсэн дөрөв дэх медаль бөгөөд өнгөрсөн жил Дюссельдорф, энэ жил Баку, Парисын "Их дуулга"-аас хүрэл зүүсэн билээ.

Энэ жинд олимпын мөнгө, дэлхийн аваргын хошой хүрэлтэй Францын А.Бушар түрүүлж, олимпын хүрэл медальт, Их Британийн Ч.Гилес үзүүрлэн, нөгөө хүрлийг дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, Израилийн Г.Примо авсан байна. Медалийг МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга мөн гардуулав.