"Өмнөд Суданаас ирэх 200 гаруй энхийг сахиулагчийг цэргийн амралтад 10 хоног тусгаарлана"

"Өмнөд Суданаас ирэх 200 гаруй энхийг сахиулагчийг цэргийн амралтад 10 хоног тусгаарлана"

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад бүртгэгдсэн коронавирусийн шинэ мутаци дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байна. ДЭМБ тус хувилбарыг “variant of concern” буюу “онцгой анхаарал татаж буй” ангилалд оруулж, дэлхийн улс орнууд Өмнөд Африкийн бүс нутагт хилийн хориг тавьж эхлээд байна. 

Өнөөдөр манай улсын 200 гаруй энхийг сахиулагч өнөөдөр халдвар илэрсэн тус бүс нутгаас ирнэ. Тэгвэл энхийг сахиулагчдыг 10 хоног тусгаарлаж, ажиглалт хийх талаар Засгийн газрын хэвлэлийн албаны дарга Т.Ганзул мэдээллээ. 

Энэ талаар тэрбээр “Өмнөд суданд мутацилагдсан тохиолдол илрээгүй. Гэхдээ тус бүс нутгаас ирж байгаа учир 200 гаруй энхийг сахиулагчдаа 10 хоног тусгаарлаж ажиглалт хийнэ тэд цэргийн амралтад тусгаарлагдана” гэв.