С.Амарсайхан: Шинэ мутаци тархсан улс орнуудаас ирж байгаа болон дамжин өнгөрсөн гадаадын иргэдийг хүлээн авахгүй

С.Амарсайхан: Шинэ мутаци тархсан улс орнуудаас ирж байгаа болон дамжин өнгөрсөн гадаадын иргэдийг хүлээн авахгүй

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад коронавирусийн шинэ мутаци илэрсэнтэй холбоотой УОК 11.00 цагаас хуралдсан. Хуралдаанаас гарсан шийдвэрийг яг одоо танилцуулж байна.

УОК-ын дарга С.Амарсайхан “Шинэ мутацийн халдвар бүртгэгдсэнтэй холбоотой УОК хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа. 

Нэгдүгээрт, Халдвар тархсан улс орнуудаас зорчин ирж байгаа болон дамжин ирж байгаа гадаадын иргэдийг хүлээн авахгүй байх

Хоёрдугаарт, Тэдгээр оронд зорчсон, дамжин өнгөрсөн өөрийн орны иргэдийг ирэхэд нь 10 хоног тусгаарлана

Гуравдугаарт, Өнөөдөр манай улсад 200 гаруй энхийг сахиулагч ирж байгаа. Эрсдэлтэй бүс нутгаас ирж байгаа ч тухайн оронд халдвар бүртгэгдээгүй. Тиймээс ирэхэд нь цэргийн амралтад 10 хоног тусгаарлахаар болсон

Мөн нисэх онгоцны буудал, авто замын шалган нэвтрүүлэх орчимд иргэдээс шинжилгээ авна. Тухайлбал, Буянт-Ухаа, Гашуунсухайт, Боршоо зэрэг боомтуудад ачаа бараа тээвэрлэгч аж, ахуй нэгжүүдийн ажилчид болон иргэдээс шинжилгээ авна. 

Дөрөвдүгээрт иргэддээ онцын шаардлагагүй бол гадагшаа аялахгүй байх, хэрэв тухайн аялсан оронд нь мутаци бүртгэгдсэн бол эх орондоо ирээд 10 хоног тусгаарлана” гэв.

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ: