УОК: Дотоодод ямар нэгэн хязгаарлалт, хөл хорио тогтоох шийдвэр гараагүй. Хил хаахгүй

УОК: Дотоодод ямар нэгэн хязгаарлалт, хөл хорио тогтоох шийдвэр гараагүй. Хил хаахгүй

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад коронавирусийн шинэ мутаци илэрсэнтэй холбоотой УОК 11.00 цагаас хуралдсан. Хуралдаанаас гарсан шийдвэрийг яг одоо танилцуулж байна.

УОК-ын дарга С.Амарсайхан дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “Одоогоор хилээ бүрэн хаасан улс байхгүй. Харин зөвхөн халдвар бүртгэгдсэн орнуудаас ирэх нислэгт хязгаарлалт тавьсан. Дотоодод ямар нэгэн хязгаарлалт, хөл хорио тогтоох ямар нэгэн асуудал яригдаагүй. Тийм шийдвэр гараагүй. Цаашид нөхцөл байдал яаж өөрчлөгдөх, ямар хүндрэл гарахыг хэлэх боломжгүй. Тиймээс тухайн нөхцөл байдалтай уялдуулж арга хэмжээ авахыг үгүйсгэхгүй. Өнөөдөр бид хувийн аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийг хичээж байна” гэв. 

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ: