"Цаашид шинэ мутаци орж ирвэл БҮҮСТЕР ТУН халдварын тархалтыг хязгаарлаж, сэргийлэх боломж бүрдэнэ"

"Цаашид шинэ мутаци орж ирвэл БҮҮСТЕР ТУН халдварын тархалтыг хязгаарлаж, сэргийлэх боломж бүрдэнэ"

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад коронавирусийн шинэ мутаци илэрсэнтэй холбоотой УОК 11.00 цагаас хуралдсан. Хуралдаанаас гарсан шийдвэрийг яг одоо танилцуулж байна. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Зургаан оронд шинэ мутацийн хувилбар бүртгэгдсэн. Вирусийн халдвар тархах хурд Дельтагаас хэд хэдэн өндөр хувьтай, вакцины идэвхийг сулруулж байгаа гэж мэдэгдэж байгаа боловч бүрэн тогтоогдоогүй байна. Цаашид маш олон судалгааны ажил хийгдэх учраас бид яагаа ч үгүй байхад бүх арга хэмжээнүүдээ цуцлах, хориглох шийдвэр гаргахгүй. Бид ажиглалтын байдалд байх болно. 

Хил гааль дээр ирж буй иргэдийн шинжилгээ, судалгааны ажлуудыг эрчимжүүлэх чиглэлүүд өнөөдрийн хурал дээр яригдлаа. Мөн вакцины бүүстер тунд хамрагдах хэрэгтэй байна. Хэрэв цаашид мутацилагдсан хувилбар орж ирвэл бүүстер тун тархалтыг түвшинг хязгаарлах, халдвараас сэргийлэх боломж бололцоо бүрдэнэ гэж бид үзэж байгаа. Тиймээс бүүстер тунг эрчимжүүлэх нь чухал байна. Цаашид ч ард иргэд маань бүүстер тундаа идэвхтэй хамрагдаж, халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөж, онцын шаардлагагүй бол гаднын улс оронд зорчихгүй байхыг анхааруулмаар байна” гэв. 

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ:

 




Өнөөдөр бар өдөр

14 цагийн өмнө