С.Энхболд: "Омикрон хувилбар ДОХ-ын вирустэй хавсарсан" гэдэг нь ор үндэсгүй мэдээлэл

С.Энхболд: "Омикрон хувилбар ДОХ-ын вирустэй хавсарсан" гэдэг нь ор үндэсгүй мэдээлэл

Коронавирусийн шинэ мутаци бүртгэгдсэнтэй холбоотой УОК 11.00 цагт хуралдсан. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулсны дараа сэтгүүлчид холбогдох албаныханд асуулт тавилаа. Цахим сүлжээнд түгээд буй “мутаци ХДХВ-тэй хавсарсан” гэсэн мэдээллийг Эрүүл мэндийн сайдаас тодруулахад,

Тэрбээр “Нийгмийн сүлжээгээр ДОХ-ын вирустэй хавсарсан гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ бол ямар ч ор үндэсгүй мэдээлэл. Вирус өөрөө дархлаа султай хүний биед үүссэн байх магадлалтай гэж үзэж байгаа болохоос ДОХ-той хүнээс халдварлаж, тараагдаж байгаа гэдэг бол огт үндэслэлгүй мэдээлэл. Вирус дархлаа дарангуйлагдах эм хэрэглэсэн, ямар нэгэн архаг суурь өвчтэй, дархлалын системд доголдол үүссэн хүмүүст илүү халдварладаг. Өмнөд Африк ДОХ-ын тохиолдол илүү өндөр байдаг учраас энэ мэдээлэл түгээд байгаа юм” гэв.