Ц.Цогтбаатар Абу Дабугийн Их дуулгаас алтан медаль хүртэж, дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ

Ц.Цогтбаатар Абу Дабугийн Их дуулгаас алтан медаль хүртэж, дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ

"Абу Даби-2021” Их дуулга тэмцээний хоёр дахь өдөр манай найман жүдоч хүч үзсэнээс “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт Цэнд-Очирын Цогтбаатар жиндээ илүүрхлээ. Ц.Цогтбаатар эхний тойрогтоо гоц мөргөөд хоёрын даваандаа Бельгийн Жероен Кассег 3:17 минутад цэвэр, хэсгийн аваргын төлөө залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Словакийн Мартин Хойякыг 2:55 минутад цэвэр ялжээ. Улмаар хагас шигшээд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальтай ОХУ-ын Арман Агаяныг нэмэлт цагт цэвэр ялж улмаар Узбекистаны Х.Тураевтай алтан медалийн төлөө хүч үзсэн юм. Ц.Цогтбаатар өрсөлдөгчөө мөн цэвэр ялж энэ жил гурав дахь “Их дуулга”-даа түрүүлэн дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ.