Дуучин Адель шинэ цомгоороо дахин нэг дээд амжилт тогтоолоо

Дуучин Адель шинэ цомгоороо дахин нэг дээд амжилт тогтоолоо

Дуучин Аделийн саяхан гаргасан “30” цомог АНУ болон Их Британийн “хамгийн хурдан борлуулалттай” цомгоор шалгарч, дуучин бүсгүй дахин нэг дээд амжилт тогтоолоо. “30” цомог нь АНУ-д 11 дүгээр сарын 19-нд анх худалдаанд гарснаас гуравхан хоногийн дараа хамгийн “амжилттай цомог” болсон талаар Billboard мэдээлж байв. 

Их Британид мөн л адил Аделийн цомог жагсаалтыг тэргүүлж, эхний долоо хоногтоо 261 мянган хувь борлогджээ. Ийм амжилтыг 2017 онд дуучин Эд Шераны  "Divide" (÷) цомгоос хойш хэн ч үзүүлээгүй байсан юм. 

Гэсэн хэдий ч "30" цомог нь Аделийн гурав дахь студийн цомог болох "25"-ын амжилтад хараахан хүрээгүй байна. 2015 онд гаргаж байсан дуучин бүсгүйн уг цомог нь АНУ болон Их Британид бүх цаг үеийн хамийн хурдан борлуулалттай цомгоор шалгарч байв. Тухайн үед цомог Их Британид 800 мянган хувь, АНУ-д 1 сая хувь борлуулагдаж байжээ. 

Эх сурвалж: CNN