Г.Батхүү агсны твиттер хаягийг хүү Б.Ганхөлөг нь шилжүүлэн авчээ

Г.Батхүү агсны твиттер хаягийг хүү Б.Ганхөлөг нь шилжүүлэн авчээ

УИХ, Засгийн газрын гишүүн, төр нийгмийн эрт зүтгэлтэн Г.Батхүү албаны уулзалтад оролцож явах үедээ төрийн ордонд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэрээр facebook, twitter зэрэг олон нийтийн сүлжээнд санал бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, идэвхтэй нэгэн байсан юм.

Харин Г.Батхүү агсны @tolin555 твиттер хаягийг түүний том хүү Б.Ганхөлөг эзэмшиж, хөтөлж байгаа талаараа @tolin555 твиттер хаягт нийтэлжээ.

Тэрээр “Сайн байцгаана уу? Аавынхаа твиттер аккаунтыг шилжүүлэн авч, зориглон үргэлжлүүлэхээр шийдлээ. Аль болох бусдад хэрэгтэй мэдээллийг хуваалцан, хэрүүл талцалаас хол байхыг хичээх болно оо. Та бүхэн тусалж дэмжиж байгаарай. Баярлалаа” хэмээн жиргэжээ.