БИДНИЙ ТУХАЙ: Монгол Улс Эгийн гол дээр усан цахилгаан станц барих асуудлыг ОХУ "ЗӨВШӨӨРӨХГҮЙ"

БИДНИЙ ТУХАЙ: Монгол Улс Эгийн гол дээр усан цахилгаан станц барих асуудлыг ОХУ "ЗӨВШӨӨРӨХГҮЙ"

Өнгөрсөн Баасан гараг/2021.11.26/-т Улаанбаатар хотод болсон Монгол Улс, ОХУ-ын Эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар “Риа Новости” агентлагт гарсан нийтлэлийг орчуулан хүргэж байна.

-УСАН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХААС ТАТГАЛЗСАНЫ ТӨЛӨӨ МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ АЛДАГДЛЫГ ОРОС НӨХӨН БОЛОМЖТОЙ-

Монгол Улсын Байгаль нуурт цутгадаг гол мөрөн дээр усан цахилгаан станц барих төсөлд Орос улс сөрөг байр суурьтай байгаа бөгөөд эрчим хүчний алдагдлаа Гусиноозёрскийн ГРЭС-ийн хүчин чадлаар нөхөхийг санал болгож байгаа талаар Шадар сайд Виктория Абрамченко Монгол Улсад айлчлах үеэрээ сэтгүүлчдэд мэдээллээ.

Монголын Сэлэнгэ мөрөн дээр Шүрэнгийн усан цахилгаан станц, Орхон, Эгийн-голд хоёр усан цахилгаан станц барих тухай өмнө нь мэдээлж байсан. Энэ төсөл Байгаль нуурын ай савд ноцтой аюул учруулж байна гэж Орос улс үзэж байна.

Виктория Абрамченко энэ талаар “ОХУ-ын хувьд энэ бол маш эмзэг асуудал. Бид ирэх жил Казань хотноо ЮНЕСКО-гийн комиссын хурлыг зохион байгуулахаар бэлтгэж байна. Байгаль нуурын эмзэг экосистемийг хадгалах нь бидний хувьд маш чухал асуудал. Монгол Улсын нутаг дэвсгэрт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал хангалтгүй байгаа тул бид шаардлагатай тусламжийг үзүүлэхэд бэлэн байна. Тухайлбал, Гусиноозёрская ДЦС-аас шаардлагатай хүчин чадлыг хангахад бэлэн байна” гэв. 

Эх сурвалж: Риа Новости