ШУУРХАЙ: Эрээн хотын төмөр замын боомтоор нэвтрэх импортыг түр ЗОГСООЛОО

ШУУРХАЙ: Эрээн хотын төмөр замын боомтоор нэвтрэх импортыг түр ЗОГСООЛОО

Өмнөд Африкаас гаралтай коронавирусийн Омикрон шинэ хувилбар зарим улс оронд бүртгэгдсэнтэй холбоотойгоор “Эрээн хотын шинэ коронавирустэй тэмцэх ажлын алба”-аас зарим шийдвэрийг гаргажээ. Тодруулбал өчигдрийн /2021.11.28/ 14:00 цагаас эхлэн Эрээн хотын төмөр замын боомтоор бүх төрлийн бараа, бүтээгдэхүүний нэвтрүүлэхийг хориглосон байна. 

ТУС БИЧИГТ: 

Эрээн хотын төмөр замын боомтоор зориулалтын сав баглаа боодолгүй нүүрс, алт, зэс, нефть, төмөр, химийн бордоо, хувцас... /хүний гараар сав баглаа, боодол хийдэг бүх бараа бүтээгдэхүүнийг/оруулахыг зогсоолоо. Арваннэгдүгээр сарын 28-ны 14:00 цагаас өмнө хилээр орж ирсэн дээр дурдсан бараа бүтээгдэхүүнийг түр хугацаагаар задлахыг зогсоож хэрхэн шийдвэрлэхийг тухайн үед мэдэгдэнэ гэжээ. 

Манай улсын хувьд нүүрсээ экпортлох нэн тэргүүний шаардлага бий. Нүүрсний экспорт сүүлийн хоёр жилийн хугацаанд хязгаарлалтад орж төсвийн орлогод төвлөрөх хөрөнгө багасан тэр хэмжээгээр эдийн засагт хүндрэл учирч буй.

Гэтэл БНХАУ-ын талаас төмөр замын тээврийг чангатгах шийдвэрийг гаргаж буй нь  нөхцөл байдлыг илүү ихээр хүндрүүлэхээр байна. Тус улс нь альфа, бетта, гамма, дельта гэх мэт олон хувилбар дэлхий даяар тархахад Хятадын тал төмөр замын тээврийг зогсоож байгаагүй. Одоо алт, зэс, нүүрс, газрын тос, зэсийн хүдэр, цайрын хүдэр, төмрийн хүдэр, целлюлоз, бордоо, металл бус хүдэр, хөдөө аж ахуйн болон дагалдах бүтээгдэхүүний импорт, нэвтрэлтийг түр зогсоож байгаа нь эдийн засагт ихээхэн савлагаа үзүүлэх нь тодорхой байна. Манай Засгийн газраас уг шийдвэрт тохирсон ямар арга хэмжээ авах, БНХАУ-ын талаас тавьсан шаардлагад нийцсэн үйл ажиллагаа явуулах эсэх нь анхаарал татаж байна.