Япон соёлын наадам Сүхбаатарын талбайд болно

Япон соёлын наадам Сүхбаатарын талбайд болно

“Япон соёлын наадам” 10 дахь удаагаа Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байна. Хоёр улсын Элчин Сайдын Яамны дэмжлэгээр нийслэлийн Аялал Жуулчлалын Газар, Лэтс трэвел ХХК-тай хамтран зохион байгуулах тус наадам энэ сарын 14, 15 буюу ирэх амралтын өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно.

Тус наадам нь “Япон соёл, Япон амт, Япон чанартай танилцах ЯПОНЫ НЭГ ӨДӨР” уриан дор зохион байгуулагдах бөгөөд Монгол, Япон хоёр орны иргэд, бизнесийн байгууллагуудын хооронд гүүр болох зорилготойгоор 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Япон Соёлын Наадмын үеэр Япон улсын соёл урлаг, гар урлал, хөгжөөнт наадгай, тэмцээн уралдаан, бараа бүтээгдэхүүн, амтат хоол зэргийг олон нийтэд танилцуулж жинхэнэ Япон уур амьсгалыг мэдрүүлсэн наадам хийхээр төлөвлөжээ.

Одоогийн байдлаар Япон улсаас 120 орчим урлаг соёл, бизнесийн байгууллагын төлөөлөгч оролцох нь тодорхой болсон аж.

Өдөрлөгийн үеэр Японы үндэсний хөгжмийн “Этосетора” хамтлаг тоглолтоо сонирхуулах юм байна. Мөн Япон кимоно өмсөж зургаа авахуулах, Японы олон төрлийн хоолыг амтлах, Япон хэлний сургууль, боловсролын төвүүдтэй танилцах боломжтой юм байна.