Талийгаач Ч.Гомбосүрэнгийн хэргээр хариуцлага хүлээсэн хүмүүс нэг жилийн дараа албан тушаалд томилогджээ

Талийгаач Ч.Гомбосүрэнгийн хэргээр хариуцлага хүлээсэн хүмүүс нэг жилийн дараа албан тушаалд томилогджээ

Өнгөрсөн оны наймдугаар сарын 9-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан Т.Гомбосүрэн ажлынхаа үүдэнд бусдад зодуулж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Талийгаач Т.Гомбосүрэнгийн амь насанд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал халдсан болохыг мөрдөн байцаалтын явцад шалгаж тогтоосон. Улмаар Б.Махбалыг ШШГЕГ-ын харьяа 461-р цагдан хорих ангид хорьж байгаа юм. Гэвч өнөөдрийг хүртэл төрийн яаманд гарсан хүн амины хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй, хэрэгтэй холбоотой шүүх хурал асуудлаа бүрэн хэлэлцэхгүй байсаар есөн удаа хойшлоод байгаа юм.  

Мөн тус хэрэгтэй холбоотойгоор ёс зүйн хариуцлага хүлээж тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нар өөрсдөө үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн. Харин Б.Махбалтай хамт хэрэг гардаг өдөр архидаж, танхай үйлдлийг дэргэдээс нь хараад зогсож байсан гэх ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Артур, ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхбат нарт хариуцлага тооцож албан тушаалаас нь чөлөөлсөн билээ.

Тухайн үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх уг хэрэгт холбогдсон хүн бүр хариуцлага хүлээлэхийг шаардаж,  тус яамны холбогдох өндөр албан тушаалтнуудыг албан тушаалаа өг хэмээн тушааж буруутай этгүүдэд хатуу хариуцлага ногдуулахыг үүрэгдсэний дагуу дээрх хүмүүс арга хэмжээ авахуулсан юм.

Тэгвэл талийгаач Т.Гомбосүрэнгийн хэрэгтэй холбоотойгоор ёс зүйн хариуцлага хүлээсэн болон шийтгэгдсэн хүмүүсийн ихэнх нь албан тушаалдаа дахин томилогдсон байна.

Тодруулбал,  

-Зам, тээврийн хөгжлийн яамны дэд сайдаар ажиллаж байсан Б.Цогтгэрэл тус яамны сайдын зөвлөхөөр эргэн томилогдсон.

-Mөрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүж Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнэ Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар удахгүй томилогдохоор бэлтгэж байна.

-Б.Махбалтай хамт архидсан Р.Артурыг мөн хуучин албан тушаалдаа очсон гэх мэдээллийг зарим эх сурвалж өгөв. 

Ийнхүү Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хариуцлага нэг жилийн настай байжээ гэх яриа тус яаманд яригдаж эхэлжээ.