Ардчилсан хувьсгалын эхний арван жилийн түүхийг өгүүлсэн номын нээлт боллоо

Ардчилсан хувьсгалын эхний арван жилийн түүхийг өгүүлсэн номын нээлт боллоо

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Олон улсын Ардчиллын өдрийг тохиолдуулсан арга хэмжээ Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Ойн арга хэмжээний хүрээнд ардчиллын түүхийг цуврал номын хуудаснаа тэмдэглэн үлдээх үйлсийг Ардчилсан намын удирдлагууд эхлүүлжээ.

Улмаар цуврал номын анхны бүтээлийн нээлтийг өнөөдөр хийлээ. Цуврал номын тэргүүн ботийг Ардчилсан хувьсгалын үүсгэн байгуулагчдын нэг С.Зориг агсанд зориулсан байна. Тус номыг эмхэгтгэх, хэвлүүлэхэд Түүхийн ухааны доктор, Монгол Улсын гавъяат багш Лхагва ажилласан аж.

Номын талаар АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хэлэхдээ, “Ардчилсан хувьсгалын түүхийг өгүүлсэн киноны треллер цацагдлаа. Удахгүй нээлтээ хийж бүх кино театрын дэлгэцнээ гарна.  30 жилийн ойг тэмдэглэж өнгөрүүлээд зогсохгүй, 30 жилийн бодит түүхийн материал дээр тулгуурлаж ном бүтээж буй. Эхний арван жилийн түүхийг өгүүлэх нэгдүгээр ботийг нээх ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Энэ ном ирээдүй хойч үеийн залууст үнэн бодит түүхийг өгүүлэх гарын авлага болж үлдэнэ” гэлээ.




Өнөөдөр морь өдөр

18 минутын өмнө