ДАШТ: Өнөөдөр Б.Чинзориг, Х.Энхмандах нар тулалдана

ДАШТ: Өнөөдөр Б.Чинзориг, Х.Энхмандах нар тулалдана

Хойд хөрш ОХУ-ын Eкатеринбург хотноо сонирхогчдын боксын 2019 оны ДАШТ үргэлжилж байна. Өнөөдөр хамгийн хөнгөн жин буюу 52 кгын жинд Х.Энхмандах дэлхийн аваргын эхний тулаанаа хийх гэж байна. 

Түүний өрсөлдөгч Казахстаны боксчин Сакен Бибсынов байна. ХЭРВЭЭ уг тоглолтод ялвал Аргентин болон Колумбын боксдын хожсонтой нь тоглоно.

Мөн өнөөдөр 63 кг ын жинд Азийн наадмын мөнгө, ААШТ мөнгө, хүрэл медальт ОХУ М Б.Чинзориг мөн тулаанаа хийнэ. Түүний өрсөлдөгч нь БНХАУ-ын боксчин Шань Жун байх юм.

ДАШТ энэ сарын 21-ны өдөр өндөрлөнө. Манай улс энэ удаагийн ДАШТ-нд долоон тамирчин, нэг нөөц тамирчинтай оролцож байна.

 




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө