А амин дэмийг өрхийн эмнэлгүүдээр олгож эхэллээ

А амин дэмийг өрхийн эмнэлгүүдээр олгож эхэллээ

Зургаан сартайгаас тав хүртэлх насны хүүхдэд А амин дэмийг өрхийн эмнэлгүүдээр олгож эхэлсэн байна.

"А аминдэмийг тарааж эхэлсэн. Өрхийн эрүүл мэндийн төвүүд харьяа хорооныхоо иргэдэд болон цэцэрлэгүүдэд өгч байгаа. Хүүхэд нь цэцэрлэгт явдаггүй болон чөлөө авсан хүүхдүүдийн эцэг, эх өөрсдөө очоод авах боломжтой" тухай Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.

А аминдэмийг  жилд хоёр удаа тавдугаар сар болон арваннэгдүгээр сард ууснаар дархлаа сайжирч, амьсгалын замын салст бүрхэвчийн хэвийн байдал хангагдан, амьсгалын замын өвчлөл, ханиад, томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой.

-6 -11 сартай хүүхэд 100,000 олон улсын  нэгж А аминдэмийг

-12-59 сартай хүүхэд 200,000 олон улсын нэгж А аминдэмийг жил бүрийн 5 болон 11 дүгээр сард ууна.

-6 хүртэлх сартай хүүхэд эхийн сүүнээсээ шаардлагатай А аминдэмийг авдаг байна.




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө