“Босож үг хэлэх” хуулийн төслийг гишүүд ДЭМЖСЭНГҮЙ

“Босож үг хэлэх” хуулийн төслийг гишүүд ДЭМЖСЭНГҮЙ

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нарын таван гишүүн 2019.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд дэмжсэнгүй.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нар УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслөөс 2018 онд хийсэн “УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ” судалгаанд суурилан, ХБНГУ, ОХУ, БНСУ, Австрали, Франц, Канад, Финланд зэрэг улсын парламентын дэгийг судалж, уг хуулийн төслийг боловсруулжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Олон удаа өөрчилсөн хуулийн төслийг цоо шинэ хууль болгон шинэчлэн найруулах цаг нь болсон. УИХ-ын гишүүн чөлөөтэй үгээ хэлж, санал өгөхгүй байх эрх нь нээлттэй байх ёстой. Ирцийг болон саналыг хуруугаараа өгнө гэдэг бол дэвшил байсан. Харин та бүхний хууль хүлээс болох гэж байна. УИХ-ын гишүүн заавал санал өгч болно, болохгүй гэж дэг хийх ямар хэрэгтэй юм бэ. Өнөөдөр хууль боловсруулах чадвар дэндүү учир дутагдалтай байгаа”

Хууль санаачлагч Х.Нямбаатар гишүүн “Энэ төсөлд гадаад, дотоодын судлаачдын гаргасан зөвлөмжид үндэслэж парламентат ёс өндөртэй орнуудын сайн туршлагыг оруулж өгсөн. Канадын парламентын урьдчилж долоо хоногийн өмнө хэлэлцэх асуудалтай холбоотой үг хэлэх хүсэлтээ цахимаар өгдөг жишгийг тусгасан. Тэгэхгүй бол манай гишүүд юу хамаагүй хэлдэг. Түүнээсээ болоод УИХ-ын нэр хүндийг унагаж байгаа” хэмээн тайлбарлаж байсан юм.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “УИХ-ын гишүүд заавал босож байгаад үг хэлэхээр хариуцлага сайжрах уу. Энэ дэгээр хөдөөгийн тойргоос сонгогдсон гишүүд үг хэлэхэд зовлонтой болох юм байна. Тойрогтоо ажиллаад хөдөө явж байгаа гишүүн сүлжээнд холбогдоогүй бол яаж үг хэлэх хүсэлтээ урьдчилж өгөх вэ. Манайх 76-хан гишүүнтэй. Зарим улс оронд 500 гишүүнтэй парламент ажиллаж байна. Ийм байхад гаднын орны туршлагыг шууд авах нь зөв үү” гэхэд