АНУ-ын Ерөнхийлөгчийг Хойд Солонгост айлчлахыг урьжээ

АНУ-ын Ерөнхийлөгчийг Хойд Солонгост айлчлахыг урьжээ

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Пёньянд айлчлахыг урьжээ. 

БНСУ-ын “JoongAng Ilbo” сонины мэдээлснээр, Ким Жөн Унаас АНУ-ын Төрийн тэргүүнд өнгөрсөн 8 дугаар сард илгээсэн захидалд Д.Трампыг айлчлахыг урьсан байна. Тэр үед Д.Трамп БНАСАУ-ын удирдагчаас “сайхан захидал” хүлээн авсан хэмээн сэтгүүлчдэд мэдэгдэж байсан аж. Гурван хуудас захидалд Ким Жөн Ун АНУ, БНСУ цэргийн хамтарсан сургууль явуулж байгаад харамсаж буйгаа илэрхийлэхийн сацуу тус сургуулийн дараа яриа хэлэлцээгээ сэргээхийг санал болгосон байна. 

Түүнчлэн захидалдаа Ким Жөн Ун өндөр дээд хэмжээний гурав дахь удаагийн яриа хэлэлцээ хийхийг Д.Трампт санал болгожээ. Захидалд Д.Трамп ямар хариу өгсөн нь тодорхойгүй байна. 

Д.Трамп, Ким Жөн Ун нарын Ханойд хийсэн дээд хэмжээний уулзалт үр дүнгүй өндөрлөснөөс хойш Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах хоёр улсын яриа хэлэлцээ зогсонги байдалд орсон юм. Хоёр улсын удирдагч өнгөрсөн 6 дугаар сард Панмүнжомд яриа хэлэлцээгээ дахин эхлүүлэхээр тохиролцсон хэдий ч энэ тохиролцоо одоог хүртэл хэрэгжээгүй юм.  

Эх сурвалж: ТАСС