УИХ-ын гишүүн Ц.Гарамжавыг АТГ-т шалгуулахаар хандлаа

УИХ-ын гишүүн Ц.Гарамжавыг АТГ-т шалгуулахаар хандлаа

Нэр бүхий хуульчид УИХ-ын гишүүн Ц.Гарамжавыг шалгуулахаар АТГ-т хандлаа.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав нь 2013 онд 10 тэрбум төгрөгийн зээлээ Монголбанкны эрсдэлийн сангаас төлүүлсэн гэх баримт олон нийтэд тархсан.

Үүнтэй холбоотой асуудлаар АТГ-т ханджээ.

Хуульчид энэ талаар хэлэхдээ “Ц.Гарамжав гишүүний Монполимет групп 2003, 2005, 2006 онд Монголбанктай  арилжааны ерөнхий гэрээ байгуулсан байдаг. 2007 онд Монгол банкны Ерөнхийлөгчийн тушаал  гараад алт олборлогч компаниудтай байгуулсан арилжааны гэрээг дуусгавар болгосон. 2006 оны 12 сарын 30-ны өдөр Монполимет компанитай байгуулсан арилжааны гэрээг дүгнэж тооцоо нийлсэн. Мөн гэрээг нь сунгаад явсан. Улмаар Монполимет групп Монголбанкинд буюу Монголын төрд төлөх ёстой 13.6 тэрбум төгрөгийг төлөөгүй, гэрээний үүргээ гүйцэтгээгүй. Тиймээс Монголбанк нь СБД-ийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг юм. Нэхэмжлэлтэй холбоотойгоор 2016 онд хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.2.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэдэг хүсэлтийг гаргасан байдаг. Хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, Монполимет группийн Монголын төрд төлөх ёстой 13.6 тэрбум төгрөгийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.

Гэтэл Монголбанк давж заалдаагүй. Мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа нэхэмжлэл, гомдол гаргасан нь авлигал , ашиг сонирхлын зөрчил гарсан байж болзошгүй. Тиймээс АТГ-т шалгуулахаар хандаж байна” гэлээ.




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө