ЗТЯ-ны сайд, Дэд сайд, Зөвлөх нарын жолооч тус бүр хоёр сая төгрөгийн цалин авдаг

ЗТЯ-ны сайд, Дэд сайд, Зөвлөх нарын жолооч тус бүр хоёр сая төгрөгийн цалин авдаг

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 320,000 төгрөг болж нэмэгдсэн билээ. Харин Үндэсний статистикийн хорооноос гаргасан 2019 оны эхний найман сарын байдлаарх судалгаагаар дундаж цалин 1 сая 116 мянган төгрөг болсон тухай саяхан мэдээллэсэн. Тэгвэл яамдын жолооч нар жирийн төрийн албан хаагдаас өндөр цалин авч байна. Тодруулбал,  2019 оны нэгдүгээр улиралд ЗТЯ-ны сайд, дэд сайд, Ерөнхий хорооны орлогч даргад үйлчилж буй жолооч нарын цалинг хүргэж байна.

-Тус яамны сайд Б.Энх-Амгалангийн 0713 УБЗ улсын дугаартай машин хөлөглөдөг жолооч нэгдүгээр сард 1,8 сая, хоёрдугаар сард 2.4 сая, гуравдугаар сард 1,7 сая төгрөгийн цалин авсан байна.

-Мөн ЗТЯ-ны дэд сайд Л.Халтарын 0669 УНҮ улсын дугаартай машин унадаг жолооч нь нэгдүгээр сард 2,7 сая, хоёрдугаар сард 1,6 сая, гуравдугаар сард 1,5 сая төгрөгийн цалин авчээ.

-Тэгвэл тус яамны Ерөнхий хорооны орлогч дарга Б.Цогтгэрэлийн 0010 УБҮ улсын дугаартай машин хөлөглөдөг жолооч нь нэгдүгээр сард 2,8 сая төгрөг, хоёрдугаар сард 2,2 сая төгрөг, гуравдугаар сард 2 сая төгрөгийн цалин тус тус авсан байна.




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө