Бусдад зодуулсны улмаас ГССҮТ-д ирээд шархаа даалгүй нас баржээ

Бусдад зодуулсны улмаас ГССҮТ-д ирээд шархаа даалгүй нас баржээ

ГССҮТ-д ухаангүй хүн хэвтэж ирээд эмчилгээ даалгүй нас барлаа гэх мэдээлэл эмнэлгийн зүгээс цагдаагийн байгууллагын шуурхай утсанд иржээ.

Тодруулбал, есдүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн долдугаар хороо Жаргалантад оршин суух хаягтай эрэгтэй 50 настай Ж.У нь бусдад зодуулсаны улмаас хүнд хэлбэрийн гэмтэлтэйгээр ухаангүй иржээ. Улмаар яаралтай эмчилгээ хийсэн ч шархаа даалгүй нас барсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн байна. Урьдчилсан шалгалтаар хохирогчийг 29 настай М.Н нь согтуурсан үедээ үл ялих шалтгааны улмаас зодож амь насыг нь хохироосон болох нь тогтоогдсон бөгөөд сэжигтэнг цагдан хорьсон аж.

Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст мөрдөн шалгаж байна.




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө