Гадаад хэлний сургалттай сургуулийн гадаад багш хар тамхи хэрэглэж, хадгалж байжээ

Гадаад хэлний сургалттай сургуулийн гадаад багш хар тамхи хэрэглэж, хадгалж байжээ

Өчигдөр буюу энэ сарын 16-ны өдрийн өглөөний 06.40 цагт Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хар тамхи хэрэглэж, хадгалж байсан гадаадын иргэнийг БЗД-ын 16 дугаар хорооны нутаг дэвсгэрээс баривчилжээ. 41 настай тэрээр Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын иргэн С нь 2019 оны наймдугаар сард гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай, хувийн дунд сургуульд багшлахаар Монгол улсад ирсэн байна. Уг этгээдийн БЗД-ын 16 дугаар хорооны нутаг дэвсгэрээс баривчилжээ.

Уг иргэн нь баривчлагдах үедээ НҮБ-ын 1961 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн жагсаалтанд багтдаг зургаан гр хар тамхины төрөл хадгалж явсан болох нь тогтоогдсон.

Түүний биеэс шээс авч хар тамхи илрүүлдэг тестээр шалгахад тодорхой төрлийн хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогдсон. Уг гадаад улсын иргэнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгалтын ажиллагааг явуулж байна. Түүнд шүүхээс "хязгаарлалт тогтоох" буюу хуучнаар "хилийн хорих тавих" таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.