Өнөөдөр Гадаад харилцааны яам нээлттэй ажиллана

Өнөөдөр Гадаад харилцааны яам нээлттэй ажиллана

Засгийн газрын үйл ажиллагааг сурталчлах нээлттэй өдрүүд өчигдөр Сүхбаатарын талбайд эхэлсэн билээ.

Төрийн үйлчилгээг нэг цэгээс хүргэх үйл ажиллагаа өнөөдөр Гадаад харилцааны яамны нээлттэй өдрөөр үргэлжилж байна. 

Нээлттэй өдөрлөг Гадаад харилцааны яамны Консулын газар иргэдэд зөвлөгөө өгөх, Монгол Улсад суугаа Дипломат болон олон улсын байгууллагын Суурин төлөөлөгчийн газрууд тухайн улс, үндэстний хоол, бүтээгдэхүүнээр үйлчилж, мэндчилгээ дэвшүүлэх аж.