Автын механикч Ч.Батзаяа: Устай бензин байх ямар ч боломжгүй. Учир нь ус, бензин хоёр хоорондоо холилддоггүй /ВИДЕО/

Автын механикч Ч.Батзаяа: Устай бензин байх ямар ч боломжгүй. Учир нь ус, бензин хоёр хоорондоо холилддоггүй /ВИДЕО/

Сүүлийн өдрүүдэд цахим сүлжээнд “шатахуун түгээх станцууд устай бензин зарж байна” гэх мэдээлэл нэлээдгүй түгсэн. Тэгвэл ус, бензин хоёр хоорондоо холилдох ямар ч боломжгүй. Харин хүйтний улирлаас шалтгаалж автомашины банканд тодорхой хэмжээгээр ус үүсдэг гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Энэ талаар бид Автын механикч Ч.Батзаяатай дэлгэрэнгүй ярилцлаа.

Автын механикч Ч.Батзаяа

Тэрбээр “Иргэд машин унтарчихлаа, асахаа байчихлаа” гэж ирдэг. Энэ тохиолдолд автомашиных нь банкийг аваад үзэхэд түлшний шүүр, насосоо ус “бариад” хөлдчихсөн тохиолдол цөөнгүй гардаг. Цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан конденсац буюу ууршилт, цан цохилт зэргээс ус үүсдэг. Тэгэхээр шатахуун түгээх станцууд бензинийг устай холиод хэмжээг нь ихэсгэн зарах ямар ч боломжгүй” гэсэн юм.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕОНООС ҮЗНЭ ҮҮ: