Найруулагч, жүжигчин Украины Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Найруулагч, жүжигчин Украины Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Өчигдөр Украин улсын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт болж тус улсын найруулагч, хошин урлагийн жүжигчин Володимир Зеленьский 73.7 хувийн дэмжлэг авч тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Улс төрийн туршлагагүй, 41 настай жүжигчин тэрээр Украины телевизийн “Ард түмний зарц” нэртэй цуврал кинонд санамсаргүй байдлаар ерөнхийлөгч болон багшийн дүрд тоглож алдартай болж байсан түүхтэй.

Тэрээр одоогийн ерөнхийлөгч Петро Порошенког ийнхүү хол тасархай түрүүлж таван жилийн хугацаанд тус улсыг удирдах эрхтэй болсон юм. Сонгуулийн нийт ирц 62.07 байсан бол нийт иргэдийн 24.5 хувь нь Петро Порошенкод саналаа өгсөн. Урьдчилсан дүн гарсны дараа одоогийн ерөнхийлөгч хэлэхдээ “Би ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэж өгнө, гэхдээ улс төрөөс гарахгүй” хэмээн мэдэгджээ.

Б.ГЭРЭЛ